Малын удмын сангийн үндэсний цогцолбор нээлтээ хийлээ

5
101

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор өчигдөр нээлтээ хийлээ. “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад орууллаа. Энэ бүс нутагт Малын удмын сангийн үндэсний цогцолбор байгуулсан нь бусад аймаг хотын хэрэглэгчид, малчид, фермерүүдэд ойртуулсан чухал шийдэл болсон гэж үзэж байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдлагууд болон мал аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд оролцсон.

Арга хэмжээг нээж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: “Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, Азидаа томоохонд тооцогдох Малын удмын сангийн үндэсний цогцолбортой боллоо. Уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлого хэрэгжих боломж бүрдэж байна” гэлээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат

Малын удмын сангийн үндэсний төв нь бүтцийн хувьд гурван алба, 34 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус төвийн генийн санд 4 үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, 8 үүлдрийн бухны 37086 тун нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удамзүйн дэвшил түгээж байна.

Тодорхой жишээ дурдвал, Засгийн газраас “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил”-ын хүрээнд өндөр ашиг шимт махны болон сүүний чиглэлийн абердин-ангус, симменталь, хар тарлан, алатау үүлдрийн бухны 1244 тун гүн хөлдөөсөн үр, 110 литр азотыг захиалгын дагуу нийлүүлжээ. 2017 онд нийт 3033 мал хээлтүүлсэн бол 2018 онд энэ тоог 55 хувиар нэмэгдүүлэн, хээл авалтыг 8 хувиар дээшлүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн онд бод, бог малын 17839 тун үр үйлдвэрлэсэн бол энэ онд 28000 тун үр үйлдвэрлэж, цаашид дотоодын хэрэгцээ бүрэн хангаж, экспортлох зорилт тавин ажиллаж байна.

Ийнхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготой. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнүүдийг тогтвортой ажиллуулахын тулд төвийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах тал дээр анхаарна гэдгээ нээлтийн арга хэмжээнд оролцсон төр засаг, сум орон нутгийн удирдлагууд хэлж байсан юм.

Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр үр үйлдвэрлэл, азот цех үйлдвэрлэл, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах болон малыг тэжээж бордох байр талбай, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг, цахилгаан, ус, дулаан хангамжийн шугам зэрэг 14 объектоос бүрдэж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцогчдод эдгээр байгууламжийг нэг бүрчлэн танилцуулж, үр үйлдвэрлэх процесс, хөврөл шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж байгааг бодитоор харууллаа.

Малын удмын сангийн үндэсний цогцолбор

Малын удмын сангийн үндэсний цогцолборын иж бүрэн лабораторийн зурагнаас

Бухнаас үр үйлдвэрлэж байгаа нь 

Хөврөл шилжүүлэн суулгах ажилбарыг хангай, тал нутгийн цагаан үүлдрийн хонин дээр хийж байна. Гол нь малын ашиг шимийг дээшлүүлэх үндсэн зорилготой.

Мах, сүү, ноосны чиглэлийн 50 хуц, 30 ухнын байр. 12 аймгийн цөм сүргээс шилж сонгон, тодорхой хугацаанд үр үйлдвэрлэлдээ ашиглан, орон нутаг руу нь буцаадаг байна.

Малын зуны байр

Цаашид Монгол малын гайхамшиг, давуу талыг гадаад, дотоодын жуулчдад танилцуулах, хүүхэд, залуучуудад уламжлалт мал аж ахуйн арга ухааныг өвлүүлэх, таван хошуу малаа хайрлан, хамгаалах хандлага бий болгох зорилготой олон нийтэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг зорьж байна.

Малын удмын сангийн үндэсний цогцолборын нээлтийн арга хэмжээний төгсгөлд, зарим хүнд талархал гардууллаа 

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтууд болох мал үржлийн ажил, үйлчилгээг эрхлэх, мал сүргийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, баяжуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх удам гарваль, үүлдэр, угсааг сайжруулах арга хэмжээг тодорхой бодлого, стратегийн дагуу үндэсний хэмжээнд нэгтгэн зохион байгуулж хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллага юм.

Тус төв нь Монгол Улсын мал сүргийг уугуул орчинд болон генийн түвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах, үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, үржүүлгийн хөтөлбөрийн дагуу малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын нөхөн үржихүйн чадавхи, нөөц боломжид суурилан үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, биотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

5 COMMENTS

  1. Thank you for each of your work on this site. Gloria really likes doing investigations and it’s simple to grasp why. We all hear all about the compelling ways you render efficient secrets through the blog and boost participation from people on that point and our own simple princess is without a doubt being taught a lot. Enjoy the rest of the year. Your carrying out a first class job.
    adidas ultra boost [url=http://www.adidasultra.us.com]adidas ultra boost[/url]

  2. This is the right blog for anyone who desires to search out out about this topic. You notice a lot its virtually exhausting to argue with you (not that I truly would want匟aHa). You definitely put a brand new spin on a subject thats been written about for years. Nice stuff, just nice!

  3. I wanted to post you one little word just to give thanks the moment again for your lovely things you have featured on this page. This is quite wonderfully generous of people like you to make freely just what most of us would’ve sold for an electronic book to end up making some cash for their own end, mostly since you might have done it if you decided. Those creative ideas additionally acted as the good way to know that other people online have the identical passion really like mine to find out lots more in terms of this problem. I am sure there are some more enjoyable occasions ahead for many who examine your website.
    yeezy boost

  4. I wish to express some appreciation to you for bailing me out of such a dilemma. As a result of researching through the online world and obtaining proposals which are not powerful, I believed my life was well over. Being alive without the solutions to the issues you’ve resolved all through your entire site is a serious case, and ones that could have badly affected my entire career if I hadn’t encountered the website. Your actual expertise and kindness in controlling a lot of stuff was vital. I am not sure what I would have done if I hadn’t come upon such a subject like this. I am able to now look forward to my future. Thanks for your time very much for the professional and result oriented help. I won’t hesitate to recommend your web page to any person who wants and needs care about this situation.
    gucci belts

  5. I wish to show my thanks to you just for bailing me out of this type of incident. Right after checking throughout the the net and getting suggestions that were not beneficial, I assumed my life was gone. Living without the presence of answers to the issues you’ve sorted out by way of your good site is a crucial case, and the kind that could have adversely damaged my entire career if I hadn’t noticed your web page. Your main skills and kindness in dealing with a lot of things was precious. I don’t know what I would have done if I hadn’t come across such a point like this. I am able to at this point look forward to my future. Thank you so much for your reliable and results-oriented guide. I won’t hesitate to suggest the sites to anybody who desires tips about this area.
    nike flyknit

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!