Алга болсон охины цогцсыг олжээ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газраас 2 настай У хэмээх охин алга болоод хорь гаруй хонож байгаа билээ. Тэгвэл охины цогцсыг өчигдөр буюу энэ сарын нэгний өдөр тус сумын 2 дугаар багийн “Яхь нуур” гэдэг газраас олсон байна. Энэхүү газар нь охины анх алга болсон газраас наймхан километрийн зайтай гэнэ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул өнгөрөгч сарын 14-өөс эхлэн зогсоогоод байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!