Холливудын одод яагаад олон нийтийн сүлжээнд дургүй байдаг вэ

0
31

“Vanity Fair” сэтгүүл Twitter, Facebook  зэрэг олон нийтийн сүлжээнүүдийн талаар Холливудын оддын хэлсэн үгнүүдийг нийтэлжээ. Зарим оддын хэлсэн үг та бүхнийг гайхшруулж, зарим нэгийнх нь бүр инээдийг ч хүргэж магадгүй. Олон нийтийн сүлжээний чухам юу нь алдартнуудыг тэгж айлгадаг юм бол уншаад үзээрэй.

 

Дэниэл Крэйг:

“Надад Facebook-т хуудас байхгүй. Twitter-т ч мөн адил. Чи өглөө эрт сэрж, шарсан өндөг идсэн нь хэнд хамаатай юм бэ. Олон нийтийн сүлжээ гэнэ үү. Хэнд хэрэгтэй юм бэ. Зүгээр л утсаар холбогдож, аль нэг бааранд уулзаж, хэдэн аяга шар айраг ууж суунгаа л сонин хачинаа хуваалцахад болно”.

Тина Фей:

“ Ихэнх хүмүүс амаа хамхиж байвал таарах уйтгартай тэнэгүүд. Ер нь Twitter-т юм бичиж байх эрхийг лицензээр олгодог болох хэрэгтэй. Би ийм лиценз тараадаг сайн дурын ажилтан болохыг дуртайяа зөвшөөрөхсөн”.

Сандра Буллок:

“ Би Twitter-т юу ч бичдэггүй. Яагаад гэвэл тухайн мөчид намайг яг хаана байгааг хэн нэгэн мэдээсэй гэж би хүсэхгүй байна”.

Жорж Клуни:

“Чи нэг үдэшлэг дээр нэлээн уучихлаа гэж бодъё. Гэртээ ирээд ахиад хэдэн хундага татчихна. Ингээд тайван хэвтэж байтал хэн нэгэн чамайг интернэтээр доромжиллоо. Чи ч хариу өгөх нь мэдээж. Харин өглөө сэрээд интернэтээс чиний бүх карьер дууссаныг мэдэх болно. Эсвэл адгийн тэнэг болсноо мэднэ. Урд үдэш нь чиний хэлсэн, хийсэн бүхэн чамайг унтаж байхад олон нийтийн сүлжээний ачаар бүхний хүртээл болчихсон байна”.

Жулия Робертс:

“Олон нийтийн сүлжээ яг л чихрийн хөвөнтэй адилхан. Гадна талаас нь харахад сэтгэл татам амттай, тэвчиж сууж чадамгүй сонирхолтой санагддаг. Гэвч тэр сайхан амт нь дороо алга болж, чи заваарсан хуруунуудтайгаа л үлдэнэ”

Кристен Стюарт:

“Twitter намайг өдөр бүр бараг л жинхэнэ утгаар нь галзууруулдаг. Намайг хаа нэг олон нийтийн газар дөнгөж очиход  шууд л бүгд Кристен Стюартын дэргэд зогсч байгаагаа гайхуулан жиргэнэ. Тэгмэгц хэдхэн минутын дотор эргэн тойронд папараццинууд ирчихсэн байдаг”

Женнифер Лоуренс:

“Эргэн тойронд бүгд л зөвхөн Twitter, Instagram, Tumblr-ийн тухай ярьж байна. Энэ нь намайг үнэхээр бачимдуулж, зарим талаар бүр дарамттай санагддаг. Заримдаа ийм нөхцөлд яг л бүтэж үхэх гэж байгаа юм шиг болдог. Хүмүүс надад сүүлийн үед хэв маяг болоод байгаа интернэт хэрэгслүүдийн талаар ярьж, үзүүлнэ. Харин би түүнийг нь их сонирхож, тэнд нь өөрийн гэсэн бүртгэлтэй болохыг хүсч байгаа мэт дүр исгэдэг. Pinterest гэж юу юм бэ? Надад л лав тийм юм байхгүй. Намайг түүнтэй болох гэсээр байтал илүү шинэлэг зүйл гарчих байлгүй. Би CD хадгалдаг хавтас дөнгөж өнгөрсөн жил л худалдаж авсан шүү дээ”.

Брэдли Купер:

“Би бага зэрэг хуучинсаг хүн байж магадгүй. Гэхдээ хэрвээ би таны тухай маш их зүйлийг мэддэг, харин та кинонд хэн нэгний дүрд тоглосон бол таныг жинхэнэ амьдрал дээр хэн гэдгийг мартаж, тухайн киноноос жинхэнэ таашаал авахын тулд би багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно ”.

Крис Хемсворт:

“Хүмүүс жүжигчдийг дэлгэцэн дээрээс харахыг хүсдэг, яагаад гэвэл тэдний хувьд жүжигчид нууцлаг ертөнц. Нийгмийн сүлжээ энэ нууцлаг байдлыг алдагдуулж байна. Үүнээс болж тэд жирийн нэг байдаг л хүн болж хувирна биз дээ. Түүнээс гадна үзэгчид жүжигчдийн талаар бага мэдэх тусмаа тоглосон дүрийг нь хүлээж авахад илүү амар байх болно”.

Брюс Уиллис:

“Хэрвээ би жиргэж эхэлвэл өөртэйгөө ч зохицож амьдарч чадахгүй байх. “Ингэхэд ер нь яг хаанаас жинхэнэ солиорол нь эхэлдэг юм бол” гэж байнга л бодох болно”.

Брэд Питт:

“Би ерөөсөө компьютер ашиглаж чаддаггүй гэдгээ эхлээд хэлчихье”.

Анжелина Жоли:

“Намайг компьютер асааж ч чадахгүй гэдгийг Брэд мэдэж байгаа”

Женнифер Энистон:

“Би компьютерийн тал дээр ямар ч мэдлэггүй. Гар утсан дээрээ сурамгай нь аргагүй элдвийн текст шивж байгаа хүмүүсийг хараад би үнэхээр гайхдаг”.

Жонни Депп:

“Надад компьютер байтугай гар утас ч байхгүй. Над руу хэн нэгэн хүссэн үедээ залгах боломжтой байхад би дургүй”

Вайнона Райдер:

“Би интернэт хэрэглэдэггүй. Гэхдээ тэндээс хэрэгтэй бүхнээ олж болдог байлгүй дээ”.