Хүүхдийг эрсдэлээс сэргийлье

0
112

Өнгөрсөн өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх зэрэг эрсдэлд өртөж, 6 хүүхэд эндлээ.
Иймд Эрүүл мэндийн яамнаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг Та бүхэнд уриалж байна. Үүнд:

  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа орхихгүй байх;
  • Гэр, орон байр, орчин тойрноо шалгаж,  хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, иртэй мэсэнд өртөх, унаж бэртэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
  • Байгууллага, аж ахуйн нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх;
  • Хүүхдийг гол, мөрний усанд тоглуулахгүй байх, үер, усны аюулаас сэргийлэх;
  • Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвших;
  • Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж хэвшүүлэх;
  • Тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцлийг бүрдүүлэх;
  • Ухсан нүх, шуудуу, траншей болон замын эвдрэлийг таглаж битүүлэх;
  • Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүйаливаа зүйлийг илрүүлж, сэрэмжлүүлэх;
  • Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө бурууд нүд хурц байж, сонор сэрэмжээ дээшлүүлэх.

 

ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!