96 их дээд сургуулиас 67 нь магадлан итгэмжлэгдсэн

0
117

Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн, үлдсэн 29 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Манай улсад давхардсан тоогоор 1500 орчим хөтөлбөр байгаа бөгөөд 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн. Тиймээс их, дээд сургуулиуд магадлан итгэмжлэлд хамрагдаж, чанараа баталгаажуулан олон улсад үнэлүүлснээр боловсролын салбар, цаашлаад хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн ур чадварын нийцэл  дээшилнэ гэж салбар яамны зүгээс харж байна.

 БМИҮЗөөс дээд боловсролын сургалтын  байгууллага,  хөтөлбөрийг  магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг  бүрэн хангасан тохиолдолд таван жилийн хугацаатай, тодорхой шаардлагыг хэсэгчлэн хангасан тохиолдолд нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг. 1998-2004 он хүртэл анхны  магадлан итгэмжлэл хийгдэж байсан бол 2004 оноос 2 дахь шатны магадлан итгэмжлэл 10 жилийн хугацаатай хийгдсэн байдаг. Ингээд гурав дахь  түвшний магадлан итгэмжлэл авсан байгууллагын хүчинтэй хугацаа 2018-2023 он хүртэл байх боломжтой юм.

Ингээд өнөөдөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан сургуулиудыг танилцуулъя.

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /5 жил/

1.      Мандах их сургууль

2.      Соёл урлагийн их сургууль

3.      Шинжлэх ухаан технологийн ИС

4.      Улаанбаатарын ИС

5.      Ховд ИС

6.      Их засаг ОУИС

7.      Тээврийн ДС

8.      Технологийн ДС

9.      АШУҮИС

10.  МУИС

11.  МУБИС

12.  МУын Эрдмийн ИС

13.  Отгонтэнгэр ИС

14.  ХААИС

15.  Хүмүүнлэгийн ухааны ИС

16.  Оточ Манрамба ИС

17.  ОУын Улаанбаатар ИС

18.  Орхон ИС

19.  Үндэсний батлан хамгаалахын ИС

20.  Рояаль ОУДС

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /1 жил/ 

1.      Эм Ай Ю дээд сургууль

2.      Шинэ монгол технологийн ДС

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд: /5 жил/

1.      МУБИС-ийн “Багш, бага ангийн боловсрол”

2.      АШУҮИС-ийн  “Нийгмийн эрүүл мэнд”

3.      АШУҮИС-ийн “Эм зүй”

4.      АШУҮИС-ийн “Био-анагаах ухаан”

5.      ШАУҮИС-ийн “Уламжлалт анагаах ухаан”

6.      ШАУИС-ийн “Уламжлалт анагаах ухаан”

7.      ХААИС-ийн “Байгаль орчныг хамгаалах технологи”

8.      ШУТИС-ийн “Үйлдвэрийн экологи”

9.      ШУТИС-ийн “Архитектур”

10.  ШУТИС-ийн  “Шим тэжээл судлал”

11.  ШУТИСын “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт”

12.  МУИС-ын “Электроник”

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр: /1 жил/

1.     ХААИС-ын “Бараа түүхий эдийн судлал, технологи”

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!