Наршихаас болгоомжил

0
23

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 21-26 градус, бусад нутгаар өдөртөө 29-34 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 27-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 31-36 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 29-31 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!