Их юмны үлдэгдэл

16
216

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Гэндэнгийн гудамж. Хотын А зэрэглэлийн бүс учраас орчин үеийн архетиктуртай “International commercial center”, “Monnis”, “Bluy skey” зэрэг цамхагууд сүндэрлэнэ. Эдгээр шилэн барилгуудын дунд хуучин хөх тоосгон хашаатай, буддын шашины сүм содон. Энэ бол төрийн их Чойжин Лувсанхайдавын нууц тарнийн сүм нэртэйгээр энэ буурин дээр тэртэй 110 жилийн өмнө шавь тавьж 1908 онд ашиглалт орсон хуучны уран барилга, уран баримал, уран зураг, шашин, түүхийн хосгүй үнэт үл хөдлөх өв “Чойжин ламын сүм музей” юм.

Энэхүү хуучин барилгын хоёр га газрыг эдийн засгийн нүдээр харвал аль эрт хүчит техникээр “түрчихмээр”. Энэ том газар дээр эргэн тойронд нь сүндэрлэх орчин үеийн хийцтэй зочид буудал, үйчилгээний төв, ажлын байр барьвал хэмжээлшгүй их ашиг олж болно. Улсын нийслэлийн төв Чингисийн талбайгаас чанх урагш 200 м орчим зайтай хүн амын хөдөлгөөний оргил цэг. Ийм газар буддын шашины хийд хуучны нүнжиг үнэртүүлнэ.

Улс орон бүрийн нийслэл өөрийн гэсэн өвөрмөц онцлог, имижтэй байдаг. Хэдийгээр орчин үеийн хотын өнгө төрх сууж байгаа ч уламжлалт элементгүй хэмээн шүүмжлүүлдэг Улаанбаатарын нэгэн өвөрмөц шигтгээ нь Чойжин ламын сүм музей. Энэ музей нь түүхийн хосгүй үнэт дурсгал төдийгүй, шашны чиглэлийн жуулчдын сонирхлыг татдаг үзмэр юм.

Чойжин ламын сүм музей монголын төрийг хамгаалдаг уу?

Хөх тоосгон ханыг дагаж алхсаар хашаа руу орвол шал өөр орчин угтана. Барилга байгууламж нь бүхэлдээ буддын шашны сургаальд суурилах билэгдлийн шинжтэй. Ихэнх буддын шашины сүмийн бурханд төрх тайван дөлгөөн байдаг бол Чойжин лам музей бурханы барималууд сүрлэг төрхтэй, ширүүн харц, хурц шүд, улаан хэл, гартаа барьсан зэр зэвсэг, хүзүүндээ зүүсэн хүний толгойг хэлхэж хийсэн эрхээрээ ялгарна. Цаанаа л нэг сүрлэг, чихүүдэс төрүүлэм. Тайлбарлагч н.Орхоны хэлснээр зарим мэдрэмтгий хүмүүст эвгүй сэтгэгдэл төрөөд энэхүү музейг үзэж чаддаггүй аж. Харин миний хувьд, хүүхдийн паркад байрлалтай аймшгийн ертөнцөөр аялах гэж байгаа юм шиг оройны үс сэвэлзэх маягтай. Тэгснээ буддын шашины сүм юм чинь тэгж их айдас төрүүлэхгүй байх гэсэн бодол ундраад… яг ямар мэдрэмж төрөх бол гэсэн хүлээлт намайг гижигдэнэ.

Ийнхүү бурхад нь сүрлэг, догшин ширүүн төрхтэй байдаг нь учиртай. Чойжин гэдэг үгийг толь бичгээс харвал чой нь ном, жин нь сахиус гэсэн утгатай. Үгчилбэл номын сахиус гэсэн үг. Чойжин гэдэг маань номын хүчээр бүтсэн буддын шашинд саад бологч, дайснуудыг дарах, шашинаа бусдаас хамгаалах үүрэгтэй догшин сахиуснууд юм.

Тиймдээ ч анх энэ сүмийг нээлттэй босгож төрийн чойжин Лувсанхайдавыг чойжин буухад VIII богд өөрийн биеэр морилж “Миний шашиныг хамгаалан дэлгэрүүлж, багш, бурхан, ном гурван эрднийг муугаар бодож байгаа буруу номтны цусыг урсгаж, үнсэн товрог болгохтун” хэмээн хүндлэл үзүүлж хадаг барьж байжээ. Үүнээс үндэслэн шашины сүсэгтнүүд Богд хаан цөвүүн цаг ирж буйг мэдэрч төр шашинаа хамгаалуулахаар өөрийн дүү Лувсанхайдавыг төрийн чойжин болгосон гэж үздэг. Түүнчлэн өдий хүртэл энэ сүм хадгалагдаж үлдсэн нь төрийн чойжингийн номын хүч хэмээн тайлбарладаг сүсэгтэн ч бий.

Чойжингийн зан үйлийн гарлыг нь хөөвөл буддын шашины улааны урсгалтай холбогддог. Энэ тухай эх сурвалжаас хамаарч хоёр янзын түүх байдаг.

Эхний түүх нь түвд чигийн эх сурвалжтай. Буддын шашиныг Түвдэд дэлгэрүүлэх болжээ. Тухайн үед түвдийн өндөрлөгийн ард түмэн уул ус, лус савдагаа шүтдэг байж. Тиймдээ ч бурхны шашиныг эсэргүүцэн, сүм хийд барихыг ч зөвшөөрсөнгүй.. Ийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас нууц тарины хүчинд нэвтэрсэн Бадамжунайг залжээ. Тэрбээр түвдийн уулсын лус савдагтай нууц таринын аргаар тэмцэлдэж шашиндаа дагуур оруулж гэнэ. Үүний дараа буддын шашины нууц тариныг түвдийн лув савдагаа тахих ёс, дэг нэгтгэж Чойжин буух дэг сургуулийг үүсгэсэн гэж үздэг.

Харин монгол талын эх сурвалжид чойжинг бөөгөөс үүсэлтэй гэх.

Далай ламын элдэв ад зэтгэрээс хамгаалуулахаар Монголоос хоёр бөө илгээсэн нь Чойжин буух дэг сургуулийг бий болгосон гэх домог байдаг. Чойжин буух нь бөөгийн зан үйлтэй зарим талаараа төстэй. Адилхан хүний оюун санаанаас хальж, өөр ертөнцөөр аялана. Харин ялгаатай тал нь бөө хүн онгод буюу өмнө нь амьдарч байсан хэн нэгэн хүний сүнсийг буулгадаг бол чойжин буулгана гэдэг нь сахиус өөртөө буулгана гэсэн үг. Буддын сургаалиар замнагч хүн бүр чойжин сахиус буулгаж чадахгүй. Тусгай чадвартай хүний хийдэг ажил. Бөөгийн онгод буулгадаг хүнийг улаач гэнэ. Чойжин сахиус буулгадаг хүнийг гүртэн гэдэг. Өөрөөр хэлбэл, гүртэн нь өөрийн биедээ номын сахиусыг оршоож, нууц тарний хүчээр дайсантайгаа тэмцдэг.

1937 онд буюу сүм хийдийн голомтыг харлуулж, буулгасан. Харин Чойжин ламын сүм бурхан тахилыг л ганцхан огт хөндөөгүй юм.

Энэ нь бурханы шүншиг өдийг хүртэл оршиж байна. Тиймдээ ч музейг түүхийн үнэт үзмэр гэхээсээ илүүтэй шашины талаас нь хардаг хүмүүс олонтаа. Энэ тухай музейн захирлын үүрэг гүйцэтгэгч “Манай Шүгдэн сахиусанд улс төр бинзесийн томчууд их мөргөдэг” хэмээсэн юм.

Бид ч шүсэг бишрэлийн зорилгоор музейд ирсэн хүнтэй таарсан. Түүний Монгол нэр нь М.Ариунболд. Америкт төрж өссөн, буддын шашинтай. Хоёр сарын өмнө ШУТИС-д хүнсний технологийн чиглэлээр суралцахаар Монголд иржээ. М.Ариунболд ирэхээсээ өмнө монголын талаар интернетээс багагүй мэдээлэлтэй болсон бөгөөд ирэнгүүтээ Чойжин ламын сүм музейг үзжээ. Түүнд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн учраас дахин ирж мөргөл үйлдэж яваа нь энэ гэнэ. Тэрээр “Амирект Буддын шашины сүм байдаг. Гэхдээ энэ газрыг гүйцэхгүй. Энэ том шашины болон түүхийн дурсгалыг хадгалахын тулд монголчууд түүхээ судлах хэрэгтэй. Монголчууд түүхээ мэддэггүй. Би жирийн монгол оюутнаас илүү энэ улсын түүхийг мэднэ. Түүхээ судалсан хүн гурван үеээ хамгаалж чаддаг. Хамгийн гол нь хэн байснаа, хэн байгаагаа, хэн байхыгaa мэддэг” хэмээн манай сурвалжлах багтай цөөн хором хөөрөлдсөн юм.

Энэ мэт музейг шашины талаас нь харах хүн цөөнгүй. Зарин нэг сүсэгтнүүд үндэсний аюулгүй байдлыг хамгаалагч сүм гэж ярихыг ч сонслоо. Тиймдээ ч Батлан хамгаалах яамны үе үеийн сайд нар Чойжин ламын сүм музейд анхаарал хандуулсаар ирснийг гэрчлэх хүн ч байв.

Орхигдсон хот

Сүмийн гол хаалгаар ормогц монос мод найгсан ХХ зууны эхэн үе таныг хүлээж авна. Түмний хөлөөс алсарч, дуу чимээнээс ангижирч, Улаанбаатар төдий л тохиолдохгүй орчинд тусгаарлагдана. Битүү ногоон зүрэгний дундуур хөх тоосгыг босоогоор нь шигтгэж хийсэн тэртэй зуун жилийн өмнөх чулуун замаар аялана. Яг энэ замаар VIII Богд Жавжандамба, ардын хувьсгалын анхны долоо /анхны долоо энэ сүмд хувьсгалаас урвахгүй гэж цусан тангараг тавьж байжээ/ морилж байсан гэж бодохоор тэдэнтэй өөрийгөө энэ тэнцүүхэн мэт сэтгэх шиг… Учир нь өдгөөгийн музей үзэгчид тухай үеийн язгууртан, шашины мяндагтнуудын заралдаг байсан гол хаалгаар зорчдог юм. Тэртээ 100 жилийн өмнө мань мэтийн жирийн иргэнд энэ зам дээр хөл тавих эрх байсангүй. Жирийн иргэд гол хаалгаар бус баруун жижиг хаалгаар орж мөргөдөг байжээ. Үүнээс тусгаар тогтнол, улс орны хөгжил, ардчилсан нийгэм, эрх чөлөөний мэдрэмжийг амталж болно. Чулуун зам зарим газраа эвдэрчээ. Түүнийг засахын тулд хөх тоосго бус энгийн чулууг цементээр фалийтал наасан нь сэргээн засварлах ур ухаан үгүйлэгдэж буйг илтгэнэ. Товчхондоо тэртэй 100 жилийн өмнө орхигдсон хотод ороод ирэх шиг л болно.

Энэхүү түүхийг дурсгал өдийг хүртэл тэсч үлдсэн тухай түүхийн баримт түшиглэн бичвэл 1937 онд Оросоос Х.Чойбалсанд цөөхөн хэдэн сүм хийд авч үлдэхийг зөвшөөрсөн захиа ирсэн гэдэг.

Зарим судлаачид Х.Чойбалсан өөрөө чойжин байсан учраас энэ сүмд гар хүргээгүй гэж ярьдаг юм билээ. Чойжин ламын сүм музей нь 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй үлдсэн ганц сүм юм. Энэ их хэлмэгдүүлэлтээс өмнө манай улс 700 гаруй сүм хийдтэй байсан гэдэг.

Харамсалтай нь Эрдэнэ зуу, Амарбаясгалант, Гандандэгчлэн хийд, Эрх дагины сүм, Дамбадаржаагийн хийд зэргээс бусдыг нь нурааж, галдан шатаасан юм. Гэхдээ эдгээр хийдийн дотор байсан бурхан шүтээн, эд зүйлийг бүгдийг нь хурааж авсан байдаг. Харин энэ музейд огт гар хүрээгүй юм. 1938 онд шашины чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглоод түүнээс хойш судалгаа шинжилгээ зориулалтаар ашиглаж байсан бөгөөд 2000 онд бие даасан музей болжээ. Ямартай ч монголын түүхийн 100 гаруй жилийн нугчаанд элэгдсэн дурсгалууд өдийг хүртэл хадгалагдаж байна. Цаг зав гаргаад очоод үзэхэд гэмгүй.

Их юмны үлдэгдэл сэдвийн доор соёлын өвийг бүхэлд нь хамруулаад бичиж болох л байсан. Ингэх нь уйтгартай болов уу гэж бодоод Монголын 200 гаруй урчуудын өөрсдийн гараар дөрвөн жилийн турш барьсан, 100 жилийн өмнөх монгол урчуудын ур чадвар, урлах эрдмийн бодит гэрч болсон музей танилцуулах нь илүүд хэмээн үзлээ. Мөн дээр хэлсэнчлэн энэ музей бол огт хөндөгдөөгүй үлдсэн шашины шүтээнтэйгээ өдийг хүртэл хадгалагдаж байгаа соёлын хөдлөх болон үл хөдлөх бие өв юм. Чойжин ламын сүм музей шашин, түүх, урлагын ач холбогдолтой учраас өдийг хүртэл хадгалагдаж, орчин үеийн барилгуудтай зэрэгцэн өвөрмөц дүр төрх болон сүндэрлэж байна. Энэ бол агуу их соёлын үлдэгдэл гэдгээ гэрчилж, зарлаж, зангараг зааж буйгийн илрэл ажгуу. Соёлын өвийг хадгалж үлдэхийн үнэ цэнэ ийн оршвой.

Энэхүү түүхийн үнэт өвийг хамгаалж байгаа хүмүүс өмнө нь харьяа яамгүй байсан учраас үргэлж хоёрдугаар эгнээнд тавигддаг байжээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яам нэн тэргүүнд боловсрол, сургуульд анхаарлаа хандуулна. Дараа нь мэргэжлийн урлагын байгууллага. Хамгийн сүүлд номын сан, музейг оруулдаг байж. Тиймдээ ч энэ салбарынхны нийгмийн асуудал орхигдсон. Өдгөө музейн ажилчид гар дээрээ 350-400 мянган төгрөгийн цалин л авч байна. Ингэж үнэгүйдүүлэх нь тэдний ажлын үр дүн шууд гардаггүйтэй холбоотой гэдгийг энэ салбарынхан ам уралдуулан ярих.

Эмч өвчитнөө нүдэн дээр эмчлээд босгоод ирдэг, багш есөн сарын турш хичээл заагаад тухай сурагчийг анги дэвшүүлдэг. Гэтэл музейхэнд “Энэ хүүхэд манай үзмэрийг үзээд ийм мундаг болчихлоо гэх баримт байдаггүй. Бидний ажил удаан хугацааны дараа үр дүнгээ өгч, нийгмийн гишүүдэд суурь хүмүүжил олгодог” гэдгийг музейн ахлах тайлбарлагч онцолсон юм. Ийнхүү хийсэн ажил гарт баригдаж, нүдэнд үзэгддэггүй учраас тэд зуун жилийн өмнөх барилгатай, төрийн засгийн бодлого орхигджээ.

Түүхийн энэхүү үнэт өвд хүйтэн сэтгэлээр хандаж буй хүн ч байна. Бүр газраас нь хумслах хүсэлтэй этгээд ч бий. 2010 онд зэргэлдээх аж ахуй нэгжүүдтэйгээ газрын маргаан үүсгэжээ. Шүүх, цагдаагаар явж заргалдвал кадастрын зураг нь зөвхөн гол сүм буюу 609.7 м2 гэж заасан байжээ. Үүнээс болж бөөн хэрэг мандаж арай гэж хоёр га газартай гэсэн Засгийн газрын тогтоол гаргуулж эрх зүйн хамгаалалтанд орсон байна.

Би музейн ажилчдаас нэг зүйл анзаарсан. Тэд асуудлыг эдийн засаг, эрх зүйн аргаар зохицуулахаас илүүтэй ёс зүйн, гоо зүйн талаас нь шийдэхийг урьтал болгодог бололтой. Захиралын үүрэг гүйцэтгэгч бүсгүй “Манай газар руу дайраад байгаа хүмүүс музейг минь нэг үзээсээ гэж боддог. Тэгвэл ямар үнэтэй зүйл рүү дайрч буйгаа ойлгох байх” хэмээн ярихыг сонсоод “Үнэхээр соёлын өвийн үнэ цэнийг ойлгодог, сэтгэлтэй хүмүүс л энэ салбарт ажилладаг юм байна” гэх бодол ундарсан юм.

Цалин муу, нийгмийн халамж огт байхгүй, ажлын нөхцөл бүр ч тэг заачихсан. Чойжин ламын музейн халаалт байхгүй. Өвлийн улиралд -45 хэм хүрдэг гээд бодчих. Ийм эртний барилга дээр сэргээн засварлалт хийж, халаалт тавих чадвартай байгууллага ч Монголд байхгүй. Иймд гаднаас мэргэжлийн байгууллага урьж сэргээн засварлалт хийлгэхээс өөр аргагүй. Ингэж байж л орчин үеийн музей болно. Гэтэл тийм хэмжээний хөрөнгийг хаанаас олох вэ. Ер нь энэ салбар хөрөнгө мөнгө боловсон хүчний гачигдал ихтэй. Хэдхэн байгууллага байдаг учраас энэ чиглэлийн мэргэжилтэнг жил бүр бэлдээд байвал төгсөгчид нь ажил олдохгүй гэх зовлон алга. Тиймээс Соёлын сургууль зах зээлийнхээ багтаамжийг харж байгаад л музейн хөтөч тайлбарлагч, соёл байгууллагын менежментийн чиглэлээр элсэлт авдаг аж.

Энэ мэт музейн салбарт орхигдсон, бодлогын хувьд шийдэх асуудал их байна. Гэхдээ 2012 онд харьяа яамтай болсноос хойш энэ мэтчилэн зовлонт асуудал болон бодит байдал нь арай л өөрчлөгдөж байгаа гэсэн гэгээн бодолтой энэхүү түүхт газраас гарч одсон юм, бид.

16 COMMENTS

  1. I want to point out my passion for your kind-heartedness for folks who have the need for help on this content. Your real dedication to passing the solution throughout had been rather insightful and has frequently helped people like me to achieve their objectives. The important tips and hints can mean a whole lot a person like me and additionally to my mates. Regards; from everyone of us.
    adidas ultra boost [url=http://cbi.as/8ifv2]adidas ultra boost[/url]

  2. I actually wanted to jot down a simple message to be able to thank you for these great secrets you are placing on this website. My extended internet look up has finally been recognized with good suggestions to share with my neighbours. I ‘d repeat that we readers actually are quite lucky to be in a wonderful place with many marvellous people with helpful tactics. I feel quite lucky to have discovered your entire web site and look forward to tons of more fun minutes reading here. Thanks a lot once again for all the details.
    Originals NMD Grey White

  3. I simply wanted to appreciate you again. I’m not certain what I would have handled in the absence of those techniques provided by you concerning this area. This was a frustrating scenario for me personally, but spending time with the skilled tactic you treated the issue took me to cry over contentment. I’m just thankful for your guidance and even pray you comprehend what a powerful job you are doing educating many others using your web page. More than likely you’ve never met all of us.
    golden goose outlet

  4. I and also my pals happened to be digesting the good information and facts located on your website and so at once developed a terrible suspicion I never expressed respect to the blog owner for those secrets. All of the guys were so passionate to see them and have honestly been loving those things. I appreciate you for being quite thoughtful and then for deciding upon varieties of marvelous guides millions of individuals are really desperate to understand about. Our honest regret for not saying thanks to sooner.
    yeezy boost

  5. I just wanted to write down a quick remark in order to say thanks to you for these great suggestions you are writing here. My considerable internet search has at the end been recognized with excellent concept to write about with my family. I would assume that many of us readers actually are unquestionably lucky to be in a fantastic network with very many perfect people with useful opinions. I feel very blessed to have come across the web pages and look forward to really more awesome minutes reading here. Thank you once again for a lot of things.
    adidas eqt

  6. I’m just writing to let you know of the brilliant experience my wife’s child encountered viewing your site. She came to find plenty of pieces, which included what it’s like to possess an excellent giving heart to get most people completely have an understanding of specific extremely tough things. You truly did more than visitors’ expectations. Thanks for giving such great, safe, revealing and in addition cool guidance on the topic to Emily.
    longchamp handbags

  7. I would like to show my gratitude for your kindness for folks that actually need help on in this concern. Your very own dedication to passing the message all around appeared to be amazingly helpful and have without exception helped guys and women just like me to achieve their dreams. Your entire insightful guidelines indicates much a person like me and even further to my office workers. Thank you; from each one of us.
    goyard

  8. I just wanted to jot down a quick word so as to appreciate you for these pleasant recommendations you are posting on this website. My particularly long internet search has at the end been compensated with wonderful know-how to go over with my colleagues. I would tell you that many of us readers actually are really fortunate to live in a great site with many wonderful professionals with beneficial points. I feel extremely blessed to have used the webpages and look forward to some more exciting times reading here. Thanks a lot again for a lot of things.
    hermes handbags

  9. I happen to be writing to make you understand of the notable discovery my friend’s girl obtained going through your web page. She came to understand a good number of things, not to mention how it is like to have an awesome helping style to make most people very easily completely grasp some complex topics. You really did more than readers’ expectations. Thank you for rendering such productive, trusted, explanatory as well as unique thoughts on this topic to Mary.
    michael kors outlet store

  10. Thank you so much for giving everyone an extremely remarkable opportunity to read articles and blog posts from this website. It can be so cool and also jam-packed with amusement for me and my office fellow workers to visit the blog a minimum of thrice per week to study the newest guides you will have. And of course, I’m always fulfilled for the mind-blowing knowledge you serve. Some 2 areas in this posting are honestly the most impressive we’ve ever had.
    off white

  11. My wife and i have been quite fortunate Albert could deal with his research by way of the ideas he made through the site. It’s not at all simplistic just to possibly be handing out information which usually many people could have been selling. So we keep in mind we now have the blog owner to appreciate for that. All the illustrations you made, the straightforward site navigation, the relationships you will give support to create – it’s got mostly great, and it’s facilitating our son and us consider that that matter is cool, and that is tremendously indispensable. Thanks for all!
    longchamp bags

  12. I simply desired to appreciate you yet again. I’m not certain the things I could possibly have achieved in the absence of those creative concepts contributed by you regarding this concern. It actually was the scary concern in my position, however , viewing the expert form you dealt with the issue took me to jump over gladness. I will be thankful for this assistance and thus believe you find out what an amazing job you are always getting into teaching the mediocre ones with the aid of a web site. Probably you’ve never come across all of us.
    adidas yeezy

  13. I simply needed to thank you so much once more. I’m not certain the things I might have created without those advice shown by you directly on that topic. It was a real traumatic dilemma for me personally, however , viewing your skilled tactic you handled that made me to weep with happiness. I’m grateful for the guidance as well as sincerely hope you realize what an amazing job your are undertaking training most people using your site. More than likely you’ve never got to know all of us.
    longchamp outlet

  14. I enjoy you because of your whole effort on this website. Gloria really loves making time for investigations and it’s obvious why. I learn all concerning the powerful manner you offer both interesting and useful information via this web site and even foster response from visitors on the theme so our girl is really becoming educated a whole lot. Have fun with the rest of the new year. You’re carrying out a good job.
    nike roshe one

  15. I simply needed to say thanks again. I’m not certain the things that I would’ve carried out without the basics contributed by you regarding such a situation. Completely was the scary circumstance in my circumstances, but discovering this skilled manner you resolved it took me to weep over fulfillment. I am just happy for this work and in addition hope that you recognize what a great job you happen to be accomplishing instructing the rest thru a web site. More than likely you haven’t got to know any of us.
    balenciaga sneakers

  16. I simply wanted to say thanks again. I’m not certain the things I could possibly have sorted out in the absence of the actual hints shared by you regarding such a subject. Previously it was a scary condition in my position, nevertheless encountering your skilled tactic you solved that took me to cry over fulfillment. I’m just happy for the assistance as well as believe you are aware of a powerful job your are carrying out teaching most people by way of your web blog. I am sure you’ve never encountered any of us.
    yeezy shoes

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!