ЦЭРГҮҮД 16 КМ ЗАМЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

0
121

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нефть боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгуулах ажлыг  эхлүүлээд байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой хүнд даацын автомашин зорчих 16 км замын ажилд Батлан хамгаалах яам, Жанжин штабын гэрээт болон хугацаат цэргүүд, тус яамны инженер техникийн ажилчид оролцож байгаа юм. Батлан хамгаалах яамны зүгээс тус замыг энэ оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар шахуу ажиллахын зэрэгцээ  хугацаат цэргийн албаа хаасанд тооцуулж, цалин гэрээтэй. Энэ ажилтай танилцсан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Энд ажиллаж байгаа цэргийн албан хаагчид зөвхөн цэргийн цалин урамшуулал авах биш зах зээлийн ханшаар цалинжих юм. Цэргүүд бүтээн байгуулалтад оролцож төслийн шугамаар ажиллаж чадаж байгаагаа харуулбал бид цаашдаа орон тоогоо нэмж ажиллана” гэдгийг  онцлов. Цэргүүд ч эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!