Ш.Батхүүг даалтад гаргажээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг гадны “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдсон  “Жаст” группийн захирал Ш.Батхүү цагдан хорих 461-р ангид хоригдоод гурван сар болсон. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан ч шүүхээс хорих хугацааг дахин 15 хоногоор сунгаж шийдвэрлээд байсан юм.

Түүнийг өчигдөр орой батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болжээ. Тэрбээр маш өндөр тунгаар инсулин тариусны улмаас бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлсэн аж. Тиймээс биеийн байдлаас нь болж дээрх шийдвэрийг гаргасан байж болзошгүй юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!