Сувилагч нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ

2021-05-12
1 min read

“Олон улсын сувилагч нарын өдөр” өнөөдөр тохиож байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа сувилагч нартаа Олон улсын сувилагч нарын баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлжээ.

Тэрбээр “Дэлхий дахинд нүүрлээд буй короновируст “Ковид-19” халдварт цар тахлын үед Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, иргэдийн амь насыг аврахын төлөө өдөр шөнийг ялгалгүй, нойр хоол, ар гэрээ умартан аливаа бэрхшээлээс шантралгүй, эзэмшсэн мэргэжил, эх орон ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байгаа та бүхэндээ “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. ✅ Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 1883 сувилагч, 125 туслах сувилагч, 216 эх баригч, 374 тусгай мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлэгчээ дээдэлсэн, сувилахуйн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх хариуцлагатай үйлсдээ улам их амжилт гаргаж, энх цагийн төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэж, сайхан ирээдүйг дөтлүүлэхийн өлзийтэй сайхан ерөөл өргөе” гэжээ.

Орчуулах »