Б.Ганхуяг: Бид энэ алдааг давтахгүй

1
105

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн үйл ажиллагаа ямар байна вэ?

Тавдугаар сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” копани 4.7  сая тонн нүүрс олборлож, 6.7 сая тонн нүүрс борлуулж, 328 сая ам.долларын борлуулалт хийсэн. 2018 оны гүйцэтгэлээр 1,2 их наяд төгрөгийн гүйцэтгэлийн орлоготой, 530 орчим сая ам.долларыг улсын төсөвт бүрдүүлэхээр зорьсон. Хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 100 хувиас илүү биелэгдэх боломжтой гэж харж байна. Борлуулалтын орлого, олборлолт, IPO гаргахтай холбоотойгоор борлуулалтын орлогоо төвлөрүүлэхээр ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргах боломжтой юу?

Энэ бол хамгийн чухал асуудал. Одоогоор 7.3 тэрбум тонны нөөцтэй гэдэг тоо байдаг боловч баталгаажсан нөөц нь 2.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн тооцоолол бий. Цаашид олборлолтоо нэмэгдүүлбэл 7.3 тэрбум тонн нөөц нэмэгдэх боломжтой. 2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд баруун, зүүн цанхийн ТЭЗҮ-ийг бэлэн болгох, баяжуулах үйлдвэр, усны асуудал, аудит зэргээ тодорой болгох ёстой. Компанийн үйл ажиллагаа IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд ажлын явц 37 хувьтай явж байна.

Нэг тонн нүүрсийг уурхайн амнаас хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ. Орлогоо бас хэрхэн тооцоолж байна вэ?

Зүүн цанхийн нүүрсийг бид гэрээний дагуу үнэ тогтоодог зарчмаар үнийг тогтоодог. Сая тавдугаар сард хийсэн хэлэлцээрийн хүрээнд индексээ нэгээр ахиулж чадсан. Уурхайн амнаас одоо 61 мянган ам.доллараар худалдаалж байна. Эрчим хүчний нүүрсийг 16 мянган ам.доллараар худалдаалж байгаа. Баруун цанхиас гаргаж буй коксжих нүүрсийг 70,1 мянган ам.доллараар худалдаалж байна. Нүүрсний үнэ гуравдугаар улиралд уналттай байгаатай холбогдуулан ирэх саруудад 70,1 мянган ам.доллар болгож өсгөж чадсан нь олборлолт, борлуулалт 30 орчим хувиар өсөх боломжтой. Үүний дагуу улсад төлж буй татвар нэмэгдэх боломжтой.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бол тодорхой шаардлагуудыг хангахгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

“Эрдэнэс Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах  шаардлагыг бүрэн хангана. Мэргэжлийн хөрөнгө оруулалтын банк болон бусад мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байж ийм шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ бид Нью-Йорк зэрэг бусад хөрөнгийн биржийг ч бас сонирхож, судалж байна.

Тодорхой дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгаа ч төслүүдийн ТЭЗҮ бэлэн байгаа юу. Өмнө нь Чингис бонд босгож байсан ч төслүүд нь бэлэн байгаагүй гэдэг шүүмжлэл бас байдаг?

2012 онд 1.5 тэрбум ам.доллар босгосон ч төсөл хөтөлбөрүүд нь бэлэн байгаагүй алдаа тутагдал бий. Гэхдээ бид энэ алдааг давтахгүй. Тавантолгой төслийг дагаж барилга, дэд бүтэц, бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэх, өсөлт нэмэгдэх тооцооллыг мэргэжлийн хүмүүс гаргасан. Ер нь бол хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд хөрөнгө оруулах дэд бүтэц зэрэг дагалдах дэд бүтцийн төслүүд бэлэн байгаа.

Ер нь хэдэн төгрөг босгоно гэсэн тооцоолол байна вэ. Гишүүдэд өгсөн мэдээллээр зургаа орчим тэрбум ам.доллар босгоно гэсэн яриа бий?

110 тэрбум ам.долларын өртөгтэй ордыг 1.5 тэрбум ам.доллараар худалдаалах гэж байна гэж яриад байгаа юм. 120  тэрбум ам.долларын үнэ цэнийг бий болгохын тулд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ цэнэ, хэрэглээний 83 хувийг АНУ, Канад, БНХАУ зэрэг улсууд эзэмшдэг. Тэгэхээр дэлхийн зах зээлийн 100 хувь бид гаргаж байж үнэ цэнээ нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Манай нүүрсний компаниудын үнэ цэнэ яагаад бага байна вэ гэхээр дэд бүтэц, төмөр зам, цахилгаан станцын эх үүсвэр, усны эх үүсвэр зэргээс үндэслээд маш бага үнэлгээтэй байгаад байгаа юм.

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!