Д.Тэрбишдагва: Оюутолгой татвараа төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргах байх

5
104

“Оюутолгой”-д шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн 150 сая ам.долларын татварын зөрчил илрүүлжээ. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ажлын хэсгийн ахлагч шалгалтын материалуудтай сайн танилцаж амжаагүй гэж ойлгосон. Бид Оюутолгойгоос 2048 он хүртэл ямар ч ашиг хүртэхгүй гэдэг нь тодорхой байгаа талаар Ц.Ганхуяг хэлж байсан. Таны хувьд тодорхой тайлбар хийх болов уу?

Бид энэ сарын 23-ныг хүртэл хугацаанд ажиллаж, нийтдээ 1500 гаруй хуудас, танилцуулга, судалгааны материал цуглууллаа. Эдгээр материалыг судалж нэгдсэн танилцуулга, санал дүгнэлт гаргаж, ойрын үед УИХ-д танилцуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар, Аудитын байгууллага, Засгийн газар гэсэн гурван байгууллагын шалгалт хараахан дуусаагүй учраас эдгээр байгууллагын шалгалтын дүнг хүлээж байна. Гурван сарын хугацаанд энэ том гэрээг шалгах амаргүй юм байна.

Оюутолгойн удирдлагуудтай уулзсан уу?

Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзаж ажлын хэсгийнхээ ажлын зорилгыг танилцуулсан. Шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хүсэлт тавьж ажилласан. Ажлын хэсэг дороо таван дэд ажлын хэсэг байгуулан таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан ажиллаж байна. Таван дэд ажлын хэсэг ерөнхийдөө дүгнэлтээ гаргасан. Одоо ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгүүдийнхээ цуглуулсан материалуудтайгаа танилцаж байна. Ойрын хугацаанд ажлын хэсгийн дүгнэлт гарна. Гэхдээ гурван материалтай танилцсаныхаа дараа дүгнэлтээ гаргахаар төлөвлөж байгаа.

Хаврын чуулган энэ долоон хоногт завсарлана. Ажлын хэсгийн дүгнэлт цаг хугацааны хувьд хойшлох нь бололтой?

Болж өгвөл УИХ-ыг энэ долоо хоногт завсарлуулахгүй, эсвэл хуралдааныг 1-2 долоо хоногоор сунгах, ээлжит хуралдаан зарлаж, энэ асуудлыг танилцуулах хэрэгтэй байгаа. Татварын акт дээр болон ажлын хэсгийн материал дээр татвар зөрчилтэй гарч байна лээ. 150 сая ам.доллар байтугай юмнууд гарсан  учраас эцсийн дүнг хэлсэн нь дээр байх.

Татварын акт дээр маргаан үүсээд байгаа. Татварын тал дээр ажлын хэсэг эхний ээлжинд өгсөн дүгнэлт байна уу?

Ажлын хэсгийн шалгалтаар татварын зөрчилтэй гарсан. 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Энэ байтугай дүн байгаа учраас нийт дүнгээ гаргаж байгаад эцсийн дүгнэлтээ хэлсэн нь зөв байх. Ямар ч байсан Оюутолгой татвараа төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргах байх.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг  Засгийн  газраас өргөн барьсан. Тус хуулийг Оюутолгойд зориулсан гэсэн  шүүмжлэл  байна. Энэ хуулийн төслийн талаар та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

2006-2015 он хүртэл судалгаа хийхэд цагаан сар, шинэ жил, наадмын өмнө 200-аад хуульд өөрчлөлт оруулсан. Ашиг сонирхлын зөрчилтэй. Оюутолгойн гэрээг л гэхэд 2009 оны долдугаар сарын 16-нд баталж байсан. Гэх мэт татварын хууль, ашигт малтмалтай холбоотой хуулийг чуулган завсарлахын өмнө баталж байна. Өчигдөр бүлгийн хурал дээр томоохон аж ахуйн нэгжүүдээс авдаг 20 хувийн татварыг хэвээр нь үлдэж байгаа гэсэн. Ийм чухал хуулиудыг энэ удаагийн чуулганаар яаралтай хэлэлцэж болохгүй гэж бодож байгаа.

Ажлын хэсгийн шалгалтын үеэр хөрөнгө оруулагч тал ямар байр суурь илэрхийлж байсан бэ?

Шинэ ирсэн удирдлагатай их сайн ярилцсан. Шинэ захирал нь цахилгаан станцыг хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж бидний саналыг хүлээж авсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд нь өмнийн говийн нутагт нь байна. Цахилгааны хамгийн чухал хэрэглэгч нь Оюутолгой байна. Та нар яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхэд тэд барих сонирхолтой хөрөнгөө босгосон гэж ярьж байналээ. Засгийн газар хаана барих вэ гэдгээ яаралтай шийдэх хэрэгтэй. Гаднаас өндөр үнэтэй эрчим хүч авмааргүй байна гэдгээ хэлсэн.

ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг ярих уу. Нэг гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч одоо болтол шийдээгүй байна?

Удирдах зөвлөлийн гишүүдийн талаар ажлын хэсэгт маш их асуулт ирж байгаа. Ямар хэмжээний цалин авдаг, монголын талд ашигтай ямар ажил хийдэг байсан бэ гэдгийг судалж байгаа. Засгийн газарт бүхэл бүтэн аппарат ажиллаж байгаа учраас бид эндээс чиглэл өгөөд байх шаардлагагүй. Ажлын хэсгээс томоохон санал дүгнэлт, чиглэл гаргана. Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх байх.

5 COMMENTS

  1. When I originally commented I clicked the -Notify me when new feedback are added- checkbox and now every time a comment is added I get four emails with the identical comment. Is there any method you can take away me from that service? Thanks!

  2. I wish to convey my admiration for your kind-heartedness supporting folks who really want guidance on this one concept. Your personal dedication to getting the message all-around came to be incredibly valuable and have truly permitted guys just like me to realize their targets. The interesting key points indicates much a person like me and especially to my office colleagues. Thanks a ton; from each one of us.
    yeezy boost 350 [url=http://youl.ink/yeezyboost350]yeezy boost 350[/url]

  3. My wife and i were absolutely contented when Raymond managed to do his web research by way of the precious recommendations he made from your web site. It is now and again perplexing just to happen to be giving out facts which usually other people may have been selling. And we also see we have got the blog owner to appreciate for this. The most important explanations you made, the easy website menu, the friendships you give support to create – it’s got most wonderful, and it’s leading our son and the family recognize that the concept is interesting, and that is extremely indispensable. Many thanks for all!
    nmd

  4. I’m typically to blogging and i actually admire your content. The article has really peaks my interest. I am going to bookmark your website and preserve checking for brand spanking new information.

  5. Thank you for all of your labor on this website. Betty enjoys participating in investigation and it’s easy to see why. Almost all hear all of the dynamic manner you deliver valuable guidance on your website and strongly encourage contribution from some others on this content plus my simple princess is truly starting to learn a whole lot. Enjoy the rest of the new year. You’re conducting a splendid job.
    yeezy boost

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!