Нийслэлчүүдийн 51.2 хувь нь коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагджээ

2021-05-11
1 min read

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.05.10/ I тунд 5,131, II тунд 2,091, нийт 7,222 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн

  • 93.2 хувь буюу 888,031 нь I тунд
  • 51.2 хувь буюу 488382 нь II тунд хамрагдлаа.

Харин өнөөдөр суурин 41 цэгт болон явуулын 10 автобусаар нийт 92 багийн 664 ажилтан дархлаажуулалтад ажиллаж, 13,911 иргэнд коронавирусийн эсрэг вакцин хийхээр төлөвлөөд байна.

Орчуулах »