Цэргийн парадад 12000 гаруй алба хаагчид оролцжээ

2021-05-10
1 min read

Аугаа Эх орны дайнд ялсны 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал өчигдөр Оросын 28 хотод болж өнгөрлөө. Энэ жилийн жагсаалд 190 гаруй нэгж цэргийн техник, 12 000 гаруй цэргийн алба хаагч, 76 нисдэг тэрэг, нисэх онгоц оролцсон байна. 

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Москва хотын Улаан талбайд хүндэт зочин болжээ.

Коронавирусний цар тахлын улмаас “Мөнхийн хороо” арга хэмжээг онлайнаар зохион байгуулж, 5 сая орчим хүн оролцлоо.

Ялалтын баяр уламжлал ёсоор ёслолын буудлагаар өндөрлөлөө.

Орчуулах »