М.Энхболдын эсрэг 17 гишүүн “нэгдлээ”

0
142

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг гишүүдэд уриалсан билээ.

АТГ-аас 60 тэрбумтай холбоотой асуудлаар “Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум босгох тухай гэсэн утгатай өргөдөл гомдол тухайн үедээ ирсэн. Дараа нь мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ асуудалд прокурорын шийдвэр гарсан байдаг. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гурван байгууллагын мөрдөн байцаагчид өөр өөрсдийн хуулиар хариуцсан чиг үүргийн дагуу ажлаа хуваарилж шалгасан. Хэргийн нотлох баримт гэж үздэг бичлэгт шинжилгээний байгууллагаас “эвлүүлэг байна” гэсэн дүгнэлт гаргасан. Бичлэг хийсэн тоног төхөөрөмжийн эх хувийг байлгах шаардлага тавьсан. Гэвч эх хувь нь олдоогүй. Энэ бүх дүгнэлтийг үзээд прокурорын байгууллага шийдвэрээ гаргасан” хэмээн тайлбар хийсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ гишүүний гаргасан санаачилгын дагуу нээлттэй сонсгол хийхийн тулд хуулиараа 19 гишүүн гарын үсэг зурж нэгдэх ёстой. Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Ц.Гарамжав, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд нарын 17 гишүүн гарын үсгээ зурж нэгдсэн аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!