ГОЛ УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж буй тул гол мөрний дагуу олноор амрах болжээ. Улмаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд осолдох тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөө, Хэрлэн, Ховд голуудад 21-35 насны хоёр эмэгтэй нэг эрэгтэй живж амиа алджээ. Мөн энэ сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг дахь Орхон голд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 24 настай Г, Б нар живж байсныг Онцгой байдлын алба хаагч нар аварсан байна. Г, Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй байсан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон гол усны нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!