Mossack Fonseca-гийн баримтуудыг шалгаж байна

0
60

Панамын баримтууд олон нийтэд дэлгэгдсэнээс хоёр жилийн дараа Германы Süddeutsche Zeitung өдрийн сонин Их Британи Виржиниагийн арал дахь Mossack Fonseca хуулийн фирмийн 1,2 сая гаруй баримтыг ил болгосон билээ. Эдгээр баримтууд нь Панамын баримтууд ил болсноос өмнөх үе буюу 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх үеийг хамарч байгаа юм. Одоогоор Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциум баримтуудыг шалгаж байна.

Энэхүү баримтууд ил болсноос хойш даруй хоёр сар өнгөрөөд байгаа ч тус хуулийн фирм өөрийн үйлчлүүлэгчид болох Их Британи Виржиниагийн аралд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 28500 компанийн 70 хувь мөн Панамад бүртгэлтэй комданиудын 75 хувийнх нь ашиг хүртэгч эздийг нэрлэж чадахгүй байна.

Тухайн үед Их Британи Виржиниа арлын хуулиар компанийн үйлчилгээ үзүүлэгчдийг үйлчилгээ авах гэж буй компанийхаа эздийн болон бусад төрлийн мэдээлэл шалгахдаа зуучлагчид, банкууд, хуулийн фирмүүд болон оффшор бүс дэх өөр үйлчилгээ үзүүлэгчдийг ашиглахыг зөвшөөрч байсан юм. Гэвч мөн хуулиар хэрэв төрийн захиргааны байгууллагаас шаардвал эдгээр компанийн үйлчилгээ үзүүлэгчид нь зохих мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй хэмээн зохицуулсан байжээ.

2016 оны 11 дүгээр сард Их Британи Виржиниа арлын Санхүүгийн Үйлчилгээний хорооноос тус хуулийн фирмийг мөнгө угаах хэрэгт холбогдсон болон бусад хуулиудыг зөрчсөн хэмээн үзэж 440,000 ам доллараар торгож байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!