Т.Эрдэнэтуяаг авлига авч байхад нь газар дээр нь баривчилжээ

0
405

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг өнгөрсөн баасан гаригт саатуулжээ. Түүнийг их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан аж.

Т.Эрдэнэтуяа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан хэрэгт буруутгагдсан гэх мэдээлэл бий.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!