ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ЗАХИАЛГААР ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

0
105

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу “Олон нийтийн цагдаа бэлтгэх” сургалт явагдаж байна. Энэхүү сургалт нь Замын цагдаагийн албаны захиалгаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байгаа юм.

Сургалтын хөтөлбөрт “Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, эрх зүйн байдлын зохицуулалт”, “Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн алба хаагчийн харилцаа, анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллагаас Замын цагдаагийн албаны олон нийтийн цагдааг мэргэжлийн удирдлагаар хангах нь”, “Зөрчлийн тухай хуулийн ойлголт, агуулга  түүний хэрэгжилт, олон нийтийн цагдаа шалгах зөрчил”, “Жагсаалын бэлтгэл”, “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд анхаарах асуудал”, “Олон нийтийн цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэх журам” зэрэг сэдвүүдээр 80 цагийн сургалт багтжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар Олон нийтийн цагдаа “Гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох” үүрэгтэй гэж заасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!