Дархан-Уул аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол коронавирусийн халдвар болох нь батлагдлаа

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генарал Г.Ариунбуян, “Сэлэнгэ аймагт багц халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой байдлын комимссоос хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож, шуурхай ажиллагааны төлөвлөгөөг батлаж өнөөдрөөс хэрэгжүүлж ажиллаж байгаа. Аймгийн төв буюу Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон.

Сүхбаатар суманд 22.500 иргэн байна. Алтанбулаг сумын иргэдийг нэн тэргүүнд шинжилгээнд хамруулах  ажлыг зохион байгуулж байна. Аймаг, орон нутгийн зүгээс дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 7 хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоох, иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Нэмэлтээр хойд бүсийн чиглэлийн цагдаагийн болон онцгойн албан хаагчдыг хүч нэмэгдүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийн байгууллагаас явуулын 2 лаборатори гаргасан. Танадалт судалгаа хийх багийг Сүхбаатар сум руу гаргасан байгаа. Богино хугацаанд шинжилгээ хийнэ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлж, эмч, ажилтнуудыг тусгаарлах байрууд руу хуваарилж байна.

Дархан-Уул аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь худалдаа эрхэлдэг хүн байгаа. Үүнтэй холбоотой тус аймагт хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийсэн. Тус аймаг 88.000 хүн амтай. Одоогоор 10.000 гаруй хүнд шинжилгээ хийгээд байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа, “Улаанбаатар хотод 2020.11.11-ний өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Дархан хотод бүртгэгдсэн сэжигтэй нэг тохиолдол PCR шинжилгээгээр баталгаажиж коронавирусийн халдвартай болох нь тогтоогдлоо. Ингэснээр өнөөдрийн байдлаар дотоодод бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 23 боллоо. Үүнд: Жолооч Д болон түүний хавьтал 10, Сэлэнгэ 4, ХӨСҮТ-ийн эмч, сувилагч 7, Энх-саран сувилал Дархан хотод тус бүр нэг тохиолдол байна” гэлээ.

Орчуулах »