Мьянмар: Жагсагчдыг хамгаалах арми бий болжээ

2021-05-06
1 min read

Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг Үндэсний эв нэгдлийн засгийн газар буюу ард түмний нэгдэл өчигдөр/2021.5.5/ жагсагчдыг армийн хүчирхийлэл, дарангуйллаас хамгаалах өөрсдийн зэвсэгт хүчинтэй болсноо зарлалаа хэмээн REUTERS мэдээлжээ.

Армийнхан цэргийн хүчээр төрийн эргэлт хийж, ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг барьж хорьсон хоёрдугаар сарын 1-ээс хойш ард түмэн өдөр алгасалгүй эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Гэвч жагсагчдын эсрэг байлдааны сум, тэсрэх бөмбөг ашигласнаас 750 гаруй энгийн иргэн хөнөөсөн юм.

Орчуулах »