Боловсролын тухай хуулиудыг баталлаа

0
100

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Тус байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!