ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР БЭЛТГЭГДСЭН АНХНЫ ИНЖЕНЕРҮҮД ДИПЛОМОО ГАРДАВ

4
200

ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгээр 2013 онд байгуулсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-ийн таван жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургууль хамгийн анхны инженерүүдээ төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо.

Налайх дүүрэгт байрлалтай тус сургуулийн ойн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй салбар яамны удирдлагууд, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга профессор, доктор Клаулиа Варнинг болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел нарын зочид, төлөөлөгчид оролцов
Тус сургуулийг энэ жил 16 оюутан механик инженер, ашигт малтмал боловсруулах инженер, хүрээлэн буй орчны инженер гээд уул уурхайн нарийн мэргэжлээр төгсчээ. Төгсөгчид  хэдийнэ гадна, дотнын томоохон аж ахуй нэгж, байгууллага, компаниас ажлын байранд уригдан ажиллаж байгаа аж.

МГТИС-ийг төгсөгч М.Чинбаяр, “Би ашигт малтмал боловсруулах инженер мэргэжлээр нэг жил бэлтгэл ангид сууж, таван жил суралцан өнөөдөр сургуулиа төгсөж, дипломоо гардан авлаа. Миний хувьд өөрөөс гарч болох бүх эрдэм мэдлэг, оюун ухаан, эрч хүчээ дайчилж сурсан. Гадагшаа явахгүйгээр эх орондоо бэлтгэгдсэн анхны дэлхийн хэмжээний стандартыг хангасан инженерүүдийн нэг болсондоо баяртай байна. Ажлын байрны тухайд нэлээд хэдэн компаниас ажлын санал ирсэн. Нэгийг нь сонгож таарна. Манай зарим оюутнуудын хувьд хэдийнэ ажиллаад эхэлсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Монгол Улс болон ХБНГУ-ын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн нэг бол тус сургууль юм. Ийнхүү монгол оюутнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд суралцаж, боловсрол эзэмшихийн зэрэгцээ гаднын инженерүүдтэй ижил түвшинд бэлтгэгдэж эхэлсэн гайхалтай үр дүн боловсролын салбарт гарч эхэлж байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Монгол-Герман орны зорьж зүтгэсэн ажил үр дүнгээ үзүүлж эхэллээ. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсaн цагаас эхлэн хоёр талын хүчин чармайлтын ачаар МГТИС өөрийн гэсэн оюутны хотхонтой, авьяаслаг оюутнуудтай, үндэсний болон гадаадын чадварлаг багш, судлаачдын багтай болон бэхэжсэн. Өнөөдөр бид МГТИС-ийн анхны төгсөгчид, дэлхийн түвшинд эх орондоо бэлтгэгдсэн инженерүүдийг өлгийдөн авч байна. МГТИС инженерийн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан Европын стандартыг Монголд нэвтрүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн салбартай нягт хамтран ажиллаж, хэрэглээний судалгааг хөгжүүлснээр бусад их дээд сургуулиудад хөгжлийн загвар болж чадна” хэмээн онцоллоо.
БНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга, доктор, профессор Клаулиа Варнинг “Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны хамтын ажиллагаа нь оролцогч талуудын хувьд хамгийн өгөөжтэй бөгөөд урт удаан хугацаанд үр ашгаа өгдөг. Бид цаашид ч Германы инженерийн боловсрол болон техникийн мэдлэгийг эх орондоо эзэмших боломжийг монгол залуучуудад олгохыг бүрэн дэмжин ажиллана” гэв.

МГТИС-ийн захирал Н.Дорждэрэм, “Дөрвөн жилийн хугацаанд Герман Улсад болон Монголын томоохон уул уурхайн компаниудад нийт хоёр удаагийн дадлага хийх ёстой байдаг бөгөөд хамгийн сүүлд “Оюу Толгой” компанид илгээсэн дадлагын оюутнууд маань өндөр үнэлгээ авч, ирэх жил дадлагын хугацааг сунгах талаар яригдаж эхэлсэн нь оюутан залуусын ур чадварыг илтгэж байна. Бид Монгол Улсын томоохон уул уурхай, инженерийн компаниудаас гадна ХБНГУ-ын тав, Филиппин улсын нэг, нийт зургаан нарийн мэргэжлийн технологийн их сургуультай санамж бичиг байгуулж, эрдэмтэн багш, оюутнаа солилцох чиглэлд хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Нэмж хэлэхэд, нийт оюутны 50 хувь нь түнш бизнесийн байгууллага, Германы эрдмийн солилцооны алба, Германы их дээд сургууль гэх мэт олон улсын байгууллагаас сургалтын тэтгэлэг авдаг” гэв.

Тус сургууль өдгөө англи хэлээр заадаг Европын стандарт сургалтын хөтөлбөртэй, дотоод гадаадын эрдэмтэн багш нараас бүрдсэн багшлах бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд Герман улсад төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар бакалавр, магистрын хөтөлбөрөө урьдчилан итгэмжлүүлжээ.

4 COMMENTS

  1. I’m just commenting to let you understand of the remarkable experience my wife’s girl enjoyed checking your blog. She came to understand many pieces, most notably what it’s like to have an ideal giving mood to have others quite simply learn some advanced issues. You truly surpassed readers’ expected results. Thanks for displaying such informative, healthy, edifying and also fun thoughts on the topic to Evelyn.
    adidas yeezy boost [url=http://youl.ink/yzyinc]adidas yeezy boost[/url]

  2. I’m typically to running a blog and i really respect your content. The article has actually peaks my interest. I am going to bookmark your site and hold checking for new information.

  3. I wish to show my thanks to the writer just for bailing me out of such a matter. Right after checking throughout the online world and obtaining tricks which are not productive, I figured my life was gone. Being alive without the approaches to the issues you’ve resolved all through your posting is a critical case, as well as the ones that would have in a negative way affected my entire career if I had not encountered the website. That know-how and kindness in dealing with everything was excellent. I don’t know what I would’ve done if I hadn’t come upon such a subject like this. I’m able to now look ahead to my future. Thanks a lot very much for the high quality and sensible guide. I will not hesitate to endorse the sites to any individual who would like tips about this matter.
    ultra boost 3.0

  4. I intended to create you a little bit of observation so as to give thanks once again over the precious suggestions you have featured in this article. This is simply extremely open-handed with you to allow extensively just what a lot of people would’ve supplied for an ebook to earn some dough on their own, especially seeing that you could have done it in the event you wanted. The tricks also worked to become fantastic way to be aware that other individuals have a similar fervor the same as my very own to learn a little more around this issue. Certainly there are several more enjoyable moments ahead for many who take a look at your blog.
    asics running shoes

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!