Японы нийт хүн амын 11.9 хувийг хүүхдүүд эзэлж байна

2021-05-05
1 min read

Тавдугаар сарын 5-ны энэ өдөр Япон улсад Хүүхдийн баяр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Японы Дотоод хэргийн яам улсынхаа нийт хүүхдийн тоон үзүүлэлтийг танилцуулжээ.

Энэхүү тайланд дурдсанаар, Японд нийт хүүхдийн тоо 1982 оноос хойш 40 жил дараалан буурсан дүн үзүүлж, одоо урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрээд байгаа аж.

Тодруулбал, Японд дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 14 болон түүнээс доош насны хүүхдүүдийн тоо 14.93 сая байна. Тэдний 7.65 сая нь хүү, 7.28 сая нь охин юм. Ийнхүү нийт хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс гэхэд 190 мянгаар буурчээ.

Хүүхдүүд одоо Японы нийт хүн амын 11.9 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оныхоос 0.1 хувиар буурчээ. Хүн амд эзлэх хүүхдүүдийн энэхүү тоон үзүүлэлтийг 40 саяас дээш хүн амтай бусад орнуудтай харьцуулахад хамгийн сул үзүүлэлт болж байна. Тухайлбал, АНУ-д энэ үзүүлэлт 18.6, Италид 13.3 хувь байгаа юм.

Орчуулах »