“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН”-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

0
121

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 19-ний
өдрийн 1/2795 тоот албан бичгээр “”Эрдэнэ Ресурс Девелопмент
Корпорэйшн”-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд
тооцож, тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг
2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрөл олгосон
байна.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь Монголын
хөрөнгийн биржийн хамгийн анхны давхар бүртгэлтэй компани бөгөөд
олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад
1,248 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 6,478,146 ширхэг
худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнг
даруй 66 хувиар давсан үзүүлэлт болсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!