Uniline Pte.Ltd руу юуны учир хэдэн зуун саяар нь шилжүүлээд байна вэ, Ерөнхий сайд аа!!!

Төрийн өмчит МИАТ компани оны өмнөөс гэнэтхэн Сингапур дахь компаниар шатахуунаа цэнэглүүлдэг болж ердөө хагас жилийн дотор Uniline Pte.Ltd гээч компани руу 2 тэрбум шахам төгрөг шилжүүлсэн баримтыг бид өмнө хүргэсэн.

Гэтэл МИАТ компаниас www.niigmiintoli.mn сайт нь илт худал, гүтгэлгийн чанартай мэдээлэл түгээсэн тул залруулга хий хэмээн омогдон мэдэгдэж байсан ч Uniline Pte.Ltd компанитай 2018.4.1-ний өдрөөс хойш хамтран ажиллаж байгаа гэдгээ өөрсдөө баталсан байдаг.

Гэвч 2018.4.1-ний ажлын бус амралтын НЯМ гариг, инээдмийн баярын өдрөөр гэрээгээ байгуулан ажиллаж эхэлсэн гэх ч хамтын ажиллагааг нь нотлох ШИЛЭН ДАНС-ны мэдээлэл одоо хүртэл хаалттай хэвээр…

Сингапур руу нислэггүй байгаа энэ үед тэндээс хэрхэн шатахуун зөөдөг, Uniline Pte.Ltd компани нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг, МИАТ компанитай хэдий үеэс хэрхэн, ямар байдлаар хамтарч ажиллах гэрээ байгуулсан, өнөөдрийг хүртэл хэд хичнээн төгрөг шилжүүлж авсан, тэрчлэн МИАТ компанитай хамтран ажилладаг гэх гадны байгууллагуудын бүртгэл, санхүүд эрэн сурвалжлага хийлгэж монголоос урсдаг мөнгөн дүнгүүдийг тодорхой болгох зэрэг манайхны дотооддоо нууцлаад байгаа мэдээллийг гадны хамтрагчдаас нь ил болгохыг зорьсон бидний ажил эхнээсээ үр дүнд хүрч тус “оффшор” компаниас мөнгө нэхэмжилсэн имэйл хаягууд задарсныг Сингапур дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багаас бидэнд ирүүллээ.

Uniline Pte.Ltd болон МИАТ компанийн хамтын ажиллагааг нотлох ШИЛЭН ДАНС-ны мэдээлэл хаалттай байгаа атал тус компанийн төлөөлөгч Лилиан Лим гэгч нөхрөөс их хэмжээний ам.доллар нэхэмжилсэн нэхэмжлэлүүд тасардаггүй аж.

No description available.

“Дайны эрсдлийн даатгалын сан”-гийн хэргийг санагдуулам мөнгө урссаар хагас жилийн дотор 2 тэрбум шахсан гэдэг анхаарлын гадна үлдээх асуудал биш.

Цар тахлын хүнд үед дотоод гадаадын бүх нислэг зогсч алдагдал хүлээгээд байгаа төрийн өмчит авиа компанийн данснаас ийнхүү ичгүүр сонжуургүйгээр мөнгө гаргаж буйг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар мэдэхгүй байна гэж үгүй. Тэр тусмаа шинэ он гаруут 1 тэрбум гаруй төгрөгийг зөвхөн энэ компани руу шилжүүлсэн байхад эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээгүй байна гэдэг бүр үлгэр юм…

Ямартаа ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багтай хамтарсан бидний ажил нэг алхмаар урагшилж учир битүүлэг Uniline Pte.Ltd компаниас Монгол руу, тэр дундаа МИАТ компанийг төлөөлсөн нөхөдтэй тогтмол харьцдаг, асуудлаа хэлэлцдэг цахим шуудан болон зарим нэг монгол иргэний утасны дугаар ч ил болж байна.

Цахим шуудангаар хэлэлцсэн, нэхэмжилсэн зарим мэдээллийг нотлох ажиллагааг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн зүгээс хийж, Сингапурт, газар дээр нь ажиллаж байна.

Сэдэвтэй холбогдох өмнөх мэдээллийн линкүүд:

http://niigmiintoli.mn/?p=8043

http://niigmiintoli.mn/?p=8105

http://niigmiintoli.mn/?p=8331

http://niigmiintoli.mn/?p=8608

Орчуулах »