ТЕНДЕРИЙН УРИЛГА

0
33

Гэрээний нэр, дугаар: Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийх – МУХБ 18/6/1

1. Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Монгол Улсын Хөгжлийн банкны 2012-2017 оны үйл ажиллагаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

2.  Тендерийн бичиг баримт /болон нэмэлт хувь/-ын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгийг, Хаан банкан дахь МУХБанкны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.

3.   Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 8,000,000 төгрөг, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ. Тендерийг 2018 оны 7-р сарын 19-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19, Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1111 тоот өрөө, Утас: 75857070-555 хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!