ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРООТОЙ

0
95

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Увс, Завханы хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 30-35 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 18-23 градус, бусад нутгаар өдөртөө 25-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!