ГАДААДЫН УЛС ОРОНД ЗОРЧИХДОО ТУХАЙН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАХЫГ ГЕГ-ААС АНХААРУУЛАВ

0
101

ОХУ, БНХАУ-д зорчиж буй Монгол улсын иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амссан талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублийн торгууль хүлээжээ.
Мөн БНХАУ-ын гаалийн газраас авсан мэдээллээр манай иргэд бэлэн авч яваа 5000-аас дээш юаниа мэдүүлээгүйгээс 20 сая гаруй юаниа хураалгасан байна. Иймд ард иргэд ОХУ, БНХАУ-руу зочихдоо тухайн улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг сайтар судалж, аливаа эдийн засгийн хохирол амсахгүй байх нөхцөл бололцоог хангаж зорчихыг ГЕГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!