Тохижилт, засварын ажлууд хийгдэж байна

0
28

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын инженер техникийн ажилчид тохижилт, засварын ажлууд хийж байна. 1 дүгээр баазынхан 980 м зам талбайд цагаан шугамын хэвтээ тэмдэглэгээг хийж, 237 метр борооны ус зайлуулах шугамын лагийг гарган, 15 тонн шороо ачуулсан. Ногоон байгууламжийн 1072 м усалгааны цэгийг хийж, ЗТН-ийн 1 давхарын өрөө, угаалга сауны агааржуулалтын хоолойг шинээр татан, ашиглалтын явцад элэгдэж цоорсон хаалалтын 42 м, спорт заалны 58 м шугамыг шинээр сольсон. Мөн утасны 300 м шугамыг шинээр сольж, дулааны 35 м, засвар үйлчилгээний станцын ирж буцах шугамын засварыг хийж, цэцгийн 77 ширхэг мандал, 244 м хайс хашлагыг будсан байна.

2дугаар баазын инженер техникийн ажилчид 6 тоног төхөөрөмжинд үзлэг үйлчилгээ хийж, депогийн сувгийн 4, 5, 7, 8-р данкратын зөөлөн холбоосыг сольж , дулааны 65-н шугам 60-м-г шинэчилэн сольсон. Механик цех лантууны өрөө цутгуурын өрөө хатаах зуухны өрөөнүүдэд цахилгааны шит хийж байрлуулан дээврийн борооны ус дусдаг газруудад нөхөөс хийж, ногоон байгууламжийн усалгааг хийсэн.

3 дугаар баазын ажилчид урсгал засварын цехийн тосгуурын уян холбоос, сувгийн домакратыг засварлаж, автобусны дулаан зогсоолын гэрэлтүүлгийг шинэчилсэн. Мөн дугуйн цехэд хойд тэнхлэг ашиглан дугуйг задалж, угсрах үед буудахаас сэргийлсэн тусгай хамгаалах зориулалттай төхөөрөмж хийж ажиллагаанд оруулан ногоон байгууламжийн усалгааг тогтмол хийж, моддыг тайран, цэцгийн үрсэлгээ хийсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!