Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинтай чөлөөг сунгалаа

2021-04-25
1 min read

Улсын хэмжээнд коронавирусын халдварын тоо нэмэгдэж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтын эрсдлийг бууруулах зорилгоор улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэр дотооддоо хөдөлмөр зохицуулалт хийн, ажиллаж байна. Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс уурхайчдаа халдварын тархалтаас хамгаалах, мөн эрсдэлд оруулахгүй байхын зэрэгцээ 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, өрх толгойлсон эрэгтэй болон жирэмсэн ээжүүдэд цалинтай чөлөө олгосон. Үйл ажиллагааг нь түр зогсоосон нийгмийн цехүүдийн ажилтнуудад цалинтай чөлөө олгож,  төвлөрлийг сааруулах зорилгоор зарим ажилтныг цахим хэлбэрээр зайнаас ажиллуулж байна. 

      Тэгвэл хөдөлмөр зохицуулалтын энэхүү хугацааг 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгах тухай Ерөнхий захирлын тушаал гарч, хэрэгжиж эхэллээ. Түүнчлэн Ерөнхий захиргааны газар, хэлтсийн ажилтнуудыг цахимаар болон ажлын байранд биечлэн ажиллуулах хуваарь гаргаж, мөрдөж ажиллах, цахимаар ажиллаж буй ажилтнуудын ажлын бүтээмж, үр дүнд хяналт тавьж ажиллахыг цех нэгжийн удирдлагуудад үүрэг болгов. Цар тахлын халдвар тархалт нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул ажилтан бүр анхаарал сэрэмжтэй байж, “гэр-ажил-гэр” маршрутыг мөрдөн халдвар хамгааллын дэглэм баримтлан, дархлаагаа дэмжихийг нийт ажилтнууддаа уриалсан байна. 

Орчуулах »