1.661 кг алт худалдан авлаа

0
116

Монголбанк энэ оны тавдугаар сард 1.661 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 1,845 кг алт авч байснаас 184 кг-аар бага байна.

Харин Монголбанк 2018 оны эхний 5 сард 4.95 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 4.88 тонн алт авч байснаас 73 кг-аар их буюу 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны 5 дугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642.85 төгрөг байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!