Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын хэргийг “шалгана”

0
112

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн твиттэр хуудастаа “Эмэгтэй гишүүдийн тэмцэл үр дүнгээ өгдөг юм байна гэдгийг харууллаа” хэмээн жиргэсэн.

Харин түүнийг ингэж жиргэсний хариуд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Та нарыг дэмжиж байгаа. 60 тэрбум, Эрдэнэтийн асуудал, нүүрсний мөргөцөг алга болсон бусад асуудалд яг энэ хүчээрээ хамтран ажиллахыг хүсье” хэмээн хариу жиргэлээ. У.Хүрэлсүхийн баруун гар гэгддэг тэрбээр 60 тэрбумын хэргийг “ухаж” эхлэхээр шийдсэн бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!