2 настай хүү сураггүй болжээ

0
39

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” хэмээх газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус сумын харьяат малчин С-ийн 2 настай хүү Нэнэ сарын 6-ны өдрийн 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болжээ. Хүүг  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 12 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 10 хүн, нийт 31 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдрийн байдлаар хүүхэд сураггүй болсон газраас 16 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 17:30 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!