ДЭМБ-аас 96 мянган ам.долларын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хандивлав

ДЭМБ-аас хандивлаж буй 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хүлээлгэн өглөө
Коронавируст халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас явуулж буй хариу арга хэмжээг олон улсын байгууллагууд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-аас хандивлаж буй 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, амьсгалын аппарат, монитор, зэрэг тоног, төхөөрөмжийг гардуулсан байна.

Орчуулах »