ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛЭЭ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ДОР ДАЛДЛАХ ЁСГҮЙ ГЭВ

УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа талаараа өчигдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Хууль зөрчсөн, буруу үйлдэл гаргаснаа гишүүний бүрэн эрхийн дор далдлах оролдлогыг парламентын түүхэнд гаргах ёсгүй. УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босгыг тогтоох  ёстой гэж үзэж байна. Магадгүй зарим хүмүүс залуу насны алдаа гэж ярих байх. Гэхдээ төр төлөөлж байгаа хүн ёс зүйн алдаа гаргаж болохгүй. Залуу хүн алдсан гэж өмгөөлөх ёсгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Эдгээр гишүүд өөрийнхөө буруугүйг хуулийн байгууллагаар шалгуулаад ирэх хэрэгтэй. Монгол Улсын 3 сая гаруй иргэний төлөөлөл болсон 76 гишүүн хамгийн ёс зүйтэй байх учиртай” хэмээв.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!