Өнөөдөр 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулна

2021-04-20
1 min read

Дархлаажуулалтад хамрагдсан төрийн алба хаагчид өнөөдөр вакцины хоёр дахь тунд хамрагдана. Тодруулбал, АстраЗенека 150 мянган тун вакциныг манай улс хүлээн авснаар нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид вакцины эхний тунг тариулсан билээ.

Тэгвэл өнөөдөр/2021.04.20/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан ажиллаж, хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Орчуулах »