Ц.Ганзориг: Бөөгнөрөл үүсээд байгаа газруудыг хаах хүртэл арга хэмжээ авна

2021-04-20
1 min read

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллалаа. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, “Авто машины хөдөлгөөн ерөнхийдөө цэгцэрсэн. Харин явганы хөдөлгөөн их байна. Хэрэв энэ хэвээрээ их байвал явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий. Тэгэхгүй бол хүн хоорондын зай барихгүй асуудал гарч байна. Жишээлбэл, Хүүхдийн тоглоомын талбай гэх мэт газруудад хүний бөөгнөрөл үүсэж, тоглоомын талбайгаас халдвар тархсан тохиолдол байна. Хэрэв хүмүүс олноороо цуглаад байвал тоглоомын талбайг хаах арга хэмжээ авна. Иргэд зөвхөн гэрийнхээ ойр орчимд л салхилах учиртай” хэмээн Шуурхай штабын дарга мэдээлэл өгөв.

Орчуулах »