Чех Улс ОХУ-ын тагнуулуудыг нутаг буцаана

2021-04-19
1 min read

ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ 18 ажилтан Чехээс 48 цагийн дотор гарах ёстой гэж тус улсын Гадаад хэргийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж буй тэргүүн дэд шадар сайд, Дотоод хэргийн сайд Ян Гамачек мэдэгдсэн байна.

Тэрбээр, “Би Чехийн Гадаад хэргийн сайдын хувиар Прага хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны бүх ажилтныг нутаг буцаахаар шийдсэн. Учир нь эдгээр ажилчдыг манай тусгай албаныхан ОХУ-ын Гадаад тагнуулын алба, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд гэдгийг тогтоолоо. Тиймээс Оросын ЭСЯ-ны 18 ажилтан Чех улсаас 48 цагийн дотор гарах ёстой” хэмээн бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Мөн энэхүү алхам нь Орос, Чехийн харилцаанд ноцтой цохилт болж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд өөр араг байсангүй хэмээн мэдэгджээ.

Орчуулах »