Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлээс хамаарах шинэ хууль баталжээ

2021-04-16
1 min read

Францад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах шинэ хуулийг батлагджээ. Тодруулбал, Тус улсын парламент 15 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орохыг хүчингийн хэрэгт тооцож, 20 хүртэлх жилээр хорих ял оноох хуулийг баталжээ. Францын Хууль зүйн сайд Эрик Дюпон-Моретти “Энэ бол бидний үр хүүхэд, нийгэмд зориулсан хууль юм. Насанд хүрсэн хүмүүс 15 нас хүрээгүй хүнээс бэлгийн харьцаанд орохыг шаардаж болохгүй” хэмээн Үндэсний хуралд хандан хэлсэн байна. 

Францад өмнө нь насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хүнийг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулан буруутгадаг байсан ч прокуроруудын зүгээс сайн дураараа бэлгийн харьцаанд ороогүй гэх нотолгоог шаарддаг байжээ.

Романтик байдлын тод илэрхийлэл болсоор ирсэн Францад эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдэд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд олон жилийн турш олны анхааралд өртөхгүй байсаар иржээ. Түүнчлэн эрх мэдэлтнүүд, алдартнуудын дунд иймэрхүү хэргүүдийг ил тод авч хэлэлцдэггүй байсан аж.

Орчуулах »