“Ковид-19” халдвараар нас барсан хүний тоо 37 боллоо

2021-04-16
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11883 хүнд PCR шинжилгээ хийхэд халдварын 1107 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 1107 хүнээс 1020 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 84 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнд:

-Дархан-Уул аймагт +4 нийт 226

-Хөвсгөл аймагт нийт 53

-Сэлэнгэ аймагт +3 нийт 343

-Булган аймагт нийт 72

Баян-Өлгий нийт 2

-Завхан аймагт +4 нийт 19

-Архангай аймагт +19 нийт 241

-Ховд аймагт +7 нийт 155

-Баянхонгор аймагт +2 нийт 67

-Өвөрхангай аймагт +4 нийт 183

-Төв аймагт +17 нийт 468

-Дорноговь аймагт нийт 59

-Дундговь +8 нийт 23

-Дорнод аймагт +1 нийт 4

-Орхон аймагт +12 нийт 263

-Увс аймагт нийт +3 нийт 10

Сүхбаатар аймагт+2 нийт 96

Хэнтий аймагт +2 нийт 29

Чойрт нийт+3 нийт 31

Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 19106, Улаанбаатар хотын өвчлөл 16759, орон нутагт 2345 боллоо. Өнөөдрийн байдлаар 3025 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хөнгөн 2048, хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 хүн байна.

Өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас зургаан хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 37 болжээ.

Орчуулах »