Монгол Улс 4-р сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон байна

2021-04-16
1 min read

Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор өдөрт 100 ачааны автомашин БНХАУ руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улс руу орж ирж байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:
 

  • Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл
     
  • Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл
     
  • Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл
     
  • Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ руу нэвтэрч байна

Монгол Улс дөрөвдүгээр сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3,5 сая тонноор өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Сангийн яам

Орчуулах »