Сарнаас авчирсан дээжийг танилцуулна

2021-04-14
1 min read

“Chang’e-5” аппаратаар Сарнаас авчирсан дээжийн эхний хэсгийн мэдээллийг цахимаар танилцуулахаар боллоо хэмээн БНХАУ-ын Сансар судлалын үндэсний агентлагаас мягмар гарагт мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр “Судлаачид төдийгүй олон нийт “www.clep.org.cn” цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах хүсэлт гаргаснаар Сарны дээжийн мэдээлэлтэй танилцах боломжтой” аж.

Сарны гадаргуугаас чулуулаг, хөрсний 1731 грамм дээж цуглуулсан “Chang’e-5” дэлхийд 2020 оны 12 дугаар сарын 17-нд эргэн ирсэн юм. 
БНХАУ-ын сарны дээжийг зохицуулах журмын дагуу уг дээжийг байнга хадгалах, нөөцөд байлгах, судлах, олон нийтийн сайн сайхны төлөө хэрэглэх гэсэн дөрвөн зорилгоор ашиглах ажээ. 

Орчуулах »