БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

0
185

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.

Хөнгөлөлттэй зээлээр:

  • “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”
  • “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”
  • “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”
  • “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”
  • “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”
  • “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”
  • “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”
  • “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”
  • “Нүхэн гарц”
  • “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!