ИХЭНХ НУТГААР БОРОО ОРОХГҮЙ

0
117

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Их  нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор  өдөртөө 29-34 градус, бусад нутгаар өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Хөвсгөлийн уулсаар үүлшинэ, түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өдөртөө өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд    5-10 метр. Өдөртөө 29-31 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!