13 НАСТАЙ ХҮҮ АЛГА БОЛЖЭЭ

0
44

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Бумбат-Уул” гэдэг газар малдаа явсан хүү сураггүй алга болсон байна. Тодруулбал, 13 настай О гэгч хүү тавдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагийн орчимд малдаа явлаа гэж гараад сураггүй болжээ. О нь тус сумын иргэн Н-нд сүүлийн гурван жил мал маллаж байсан байна. Түүнийг алга болсон тухай маргааш орой нь буюу энэ сарын 22-ны 19:45 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ. Одоогоор хүүг тус аймгийн Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл айлуудаар нийт 86 км-т эрэн хайсан болов ч олдоогүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!