С.Баярыг эмнэлэгт хэвтүүллээ

0
64

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрөөд байгаа бөгөөд түүний өмгөөлөгч нь С.Баярын биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болсон гэх мэдээллийг өгөөд байсан юм. С.Баярын ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, алхаж чадахгүй байсан учраас 461-р ангийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан юм. Гэвч биеийн байдал нь хүндэрсэн учраас ийнхүү II эмнэлэгт хүргэж, эмчлүүлэхээр болжээ.

Мөн Урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн байна. Гэвч С.Баяр эрүүл мэндийн байдлаа үл харгалзан жирийн эмнэлэгт хэвтэх эсвэл батлан даалтад гарга хүсэлгүй байгаа гэнэ. Хамгийн сүүлд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг хорихгүйгээр байцаах санал гаргасан ч шүүх түүнийг нь хүлээж аваагүй юм

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!