Засгийн газар цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна

2021-04-07
1 min read

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Үүнд:  

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай, 
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар, 
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,
  • Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар, 
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Орчуулах »