“Covid19” халдвараар дахин нэг хүн нас барж 831 шинэ тохиодол бүртгэгджээ

2021-04-06
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.06/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 831 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 831 хүнээс 731 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 99 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнд:

-Дархан-Уул аймагт шинээр 12 нийт 175

-Хөвсгөл аймагт шинээр 1 нийт 45

-Сэлэнгэ аймагт шинээр 6 нийт 273

-Булган аймагт шинээр 3 нийт 64

-Архангай аймагт шинээр 10 нийт 95

-Ховд аймагт шинээр 27 нийт 85

-Баянхонгор аймагт шинээр 3 нийт 30

-Өвөрхангай аймагт шинээр 6 нийт 116

-Төв аймагт шинээр 17 нийт 293

-Дорнргой аймагт шинээр 1 нийт 50

-Сүхбаатар аймагт шинээр 7 нийт 47

-Чойрт шинээр 2 нийт 8

-Эрдэнэтэд шинээр шинээр 2 нийт 160

Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 11651, Улаанбаатар хотын өвчлөл 9637, орон нутагт 2014 боллоо.

Өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас нэг хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 13 болжээ. Өнөөдрийн байдлаар нийт 2480 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2130, хүндэвтэр 279, хүнд 60, маш хүнд 11 хүн байна. Мөн гэрээр 1000 гаруй хүн коронавирусний эмчилгээ хийлгэж байгаа хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

Орчуулах »