ХАБЭА-н менежментийн систем сургалтанд хамрагдлаа

0
56

Онцгой байдлын сургалтын төв, Нийслэлийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ХАБЭАА, “Нарны зам” сургалтын алба хамтран ХАБЭА-н менежментийн систем сургалт зохион байгууллаа. Сургалтыг Онцгой байдлын сургалтын төвийн сургагч багш хошууч Г.Цогтгэрэл, дэслэгч Г.Ням-Осор, У.Амарсайхан, Б.Амарсайхан, ахлах ахлагч Б.Энхсайхан нар удирдан явуулав. Сургалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 75 инженер техникийн ажилтан, жолооч нар хамрагдаж 5 сэдвийн хүрээнд мэдээлэл авсан юм. Сургалтаар

  1. Гал, гамшгийн үед авах арга хэмжээ, гал унтраах тактик
  2. Гал, гамшгаас урьдчилан сэргийлэх
  3. Осолд нэрвэгсдэд үзүүлэх анхны тусламж
  4. Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх
  5. ХАБЭА-н менежментийн системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, заавар зөвлөмж өгөн харилцан ярилцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!